ЭЗШУИС ЭЗ_109

2016-11-14 - Визол

Визол (Wizol)

Фармакологийн үйлдэл:

Имидазолын уламжлалын бэлдмэл бөгөөд мөөгөнцөрийн эсийн мембран үүсэхэд чухал шаардлагатай эргостерин, триглицеридүүд ба фосфолипидуудын бионийлэгжилтийг өөрчлөх замаар гадаргуугийн ба системийн микоз-д нөлөөлдөг. Ууж хэрэглэхэд үр дүн сайтай.

Хэрэглэх заалт:

Гадаргуугийн ба системийн мөөгөнцөрийн үед, толгойн үстэй хэсгийн   ба   үтрээний   мөөгөнцөр,   амны   хөндий,   ходоод   гэдэс, шээс  бэлгийн  замын  бластомицетоз  ба  дотор  эрхтний  салстын мөөгөнцөрийн үед тус тус хэрэглэнэ.

Системийн  кандидоз,  гистоплазимоз  болон  эсэргүүцэл  буурсан үед мөөгөнцөрийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх тун:

Өдөрт 1 шахмалыг хооллох үед ууна.

·         Арьсны мөөгөнцөрийн үед 200 мг-аар өдөрт 2-8 долоо хоног.

·         Кандидозын үед 4-6 долоо хоног,

·         Амны хөндий, ходоод гэдэс, шээсний замын мөөгөнцөрт өдөрт 1-2 шахмалаар 2 долоо хоног хэрэглээд дараа нь өдөрт 1  шахмалаар бүрэн эдгэртэл 4-6 долоо хоног ууна.

·         Хуйхны  мөөгөнцөрийн  үед  1-2  сар,  онимомикозын  үед  6-12 сар, системийн мөөгөнцөрийн үед жил гаруй хэрэглэнэ. 2-оос дээш настай хүүхдийн хоногийн тун 20 кг хүртэл жинтэйд 0.05 гр, 20-40 кг жинтэйд 0.1 гр-аар тус тус хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Арьс загатнах, хорсох, маш ховор тохиолдолд дотор муухайрах, толгой эргэх шинж  илэрч болно.

Эсрэг заалт:

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, элэг бөөрний хүнд өвчтэй мэдрэг хүмүүст хориглоно.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 1 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax