ЭЗШУИС ЭЗ_109

2016-11-14 - Лампурин


https://lh3.googleusercontent.com/-Kwv15_E4wM0/TeHxXktDVHI/AAAAAAAAB5w/wJ7BWGjP_6o/s0/top_bg.jpghttps://lh3.googleusercontent.com/-Kwv15_E4wM0/TeHxXktDVHI/AAAAAAAAB5w/wJ7BWGjP_6o/s0/top_bg.jpg

Ланпурин (Lanpurin)

Фармакологийн үйлдэл:

Шээсний хүчлийн нийлэгжилтийг саатуулах болон гипоксантиныг ксантинд, ксантиныг шээсний хүчилд шилжихэд оролцдог ксантиноксидаза ферментийг  дарангуйлах замаар бие махбодийн шингэн орчин дахь шээсний хүчил болон түүний давсны  түвшинг бууруулдаг бэлдмэл юм.   

Аллопуринолыг хэрэглэхэд шээсээр гипоксантин болон ксантины ялгарал ихэсдэг. Ууж хэрэглэхэд 90% нь хоол боловсруулах замаас шимэгддэг.

Хэрэглэх заалт:

•          Архаг хэлбэрийн тулай-өвчний үндсэн эмчилгээний эм

•          Янз бүрийн шалтгаантай цус ба шээсэнд урат ихсэж бөөрний хурц дутмагшилаас сэргийлэхэд

•          Дотоод   шүүрлийн   эмгэгтэй   холбоотой   уратын   солилцоо алдагдах

•          Лейкоз, хавдар өвчний үеийн хими, туяа эмчилгээний дараа хурц нефропати үүсэхээс урьдчилан сэргийлж

•          Цитостатик   эмийн   хордлого,   бөөрний   цусан   хангамжийн дутмагшил

•          Бөөрөнд чулуу үүсэх өвчинд

Хэрэглэх  тун:

Насанд хүрэгсдэд /100-900мг/ өдөрт хоолны дараа 2-4 удаа 15 хүртэлх насны хүүхдэд /10-20 мг/ өдөрт эсвэл /100-400мг/ хэрэглэнэ.

Анхааруулга:

Хурц хэлбэрийн тулай, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай  хүмүүст  цусны  сийвэн  дэх шээсний  хүчлийн  түвшинг байнга хянаж хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Харшлын  урвал, толгой өвдөх, толгой эргэх,  шулуун гэдэс хорсох

Хориглох заалт:

Цагаан  эсийн  хорт  хавдар, түүний  хэлбэрүүд,  ясны  чөмөгний хорт хавдарын үед хэрэглэхгүй.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 3 » Нийт: 4
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax